Бялуу худалдан авахдаа анхаарах зүйлс:
- Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал
- Бүтээгдэхүүний хаяг шошгонд /орц, найрлага, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөл, хугацаа зэрэг/ үйлдвэрлэсэн мэдээлийг бүрэн тусгасан эсэх
- Хэлбэр дүрсний бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх
- Өнгө өөрчлөгдсөн эсэх /хөгцөрсөн, харласан, хатсаж өнгөн хэсэг хагарсан/
- Ямар нэгэн гадны биетээр бохирлогдсон эсэх /хүн, амьтны үс, хялгас тоос г.м/
- Үнэр өөрчлөгдсөн эсэхийг сайтар шалгах
- Хадгалах болон хэрэглэж дуусах хугацааг шалгах
- Худалдааны газарт зориулалтын тоног төхөөрөмжинд хадгалаагүй, гудамж, талбайд ил задгай худалдалдан борлуулж байвал тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
Хэрэглэгчид:
- Кремт бүтээгдэхүүнийг зөв сонгон аюулгүй хүнс хэрэглэснээр хоол хүнсээр дамжин халдварлаж болзошгүй аливаа өвчний эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах болно.
- Хэрэглэгч шаардлагатай тохиолдолд \”Хэрэглэгчийн эрхийг хамгаалах туай” хуульд заасны дагуу худалдан борлуулагчаас чанар аюулгүй байдлын баталгаажилт, лабораторийн шинжилгээний баримт бичгийг шаардан үзэх эрхтэй.