Австрали улсын Төлөөлөгчдийн танхимд түүхэн хуулийн төслийг баталснаар тус улсад ижил хүйстний гэрлэлтийг хууль ёсоор хүлээн зөвшөөрлөө. Сенатын танхимд Гэрлэлтийн хуулийг өөрчлөхийг зөвшөөрснөөс найм хоногийн дараа парламентын гишүүдийн олонх нь мөн дэмжсэн байна.
Чуулганы танхимд энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэж, алга ташин баяр хүргэцгээжээ. Үүний үр дүнд арван жил гаруй хугацаанд маргаантай байсан асуудал дуусгавар болж, нэг тийш шийдэгдлээ. \”Хайр энэрэл, тэгш эрх, хүндэтгэлийн өдөр байлаа. Австрали улс үүнийг хийж чадлаа” хэмээн Ерөнхий сайд Малколм Тёрнбулл өгүүлжээ.
Австраличууд сайн дурын үндэсний санал асуулга явуулж ийнхүү шинэчлэл хийхийг дэмжсэн байна. Харин ирэх өдрүүдэд тус улсын ерөнхийлөн захирагч хуулийг батлахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр уг хууль нь албан ёсны болж байгаа юм.
Б.Болормаа