Өвчтөний түүх хуурамчаар
үйлдэж, Нийгмийн даатгалын сангаас онц их хэмжээний мөнгө хувьдаа завшдаг
хувийн болон улсын эмнэлгийн эмч, дарга нарыг Эрүүгийн цагдаагийн газрынхан
илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээллээр, хувийн эмнэлгийн дарга нар, Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын сангийн хоёр мэргэжилтэнийг цагдан хорьж, 10 гаруй эмчид
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тухайлбал, Сэргээн засалт хөгжлийн төвийн захирал болон Мөн ГССҮТ-ийн эмч А нарт эрүүгийн хэрэг үүсгэн
шалгаж байгаа юм байна.