Монгол Улсын ГХЯ-аас Европын Холбооны улсууд рүү визгүй зорчихтой холбоотой зарын асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд \”Монгол иргэд Унгар, Серб болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна.
Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд улсынхаа хилийн шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд нисдэг тэрэг болон нохойтой эргүүл тогтмол хийж, хил зөрчигчдийн эсрэг тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа болно.
Иймд Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө гэх гэмт хэргийн шинжтэй зар, мэдээлэлд хууртахгүй байж, энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг иргэд та бүхэнд зөвлөж байна\” гэжээ.
Ж.Бат