Баянгол дүүргийн Засаг
даргын тамгын газар иргэдийнхээ хүсэлтийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байрлах
чингэлэгүүдийг нүүлгэн шилжүүлээд байгаа билээ. Энэхүү
ажлын хүрээнд тус дүүргийн нэгдүгээр хороо контейнергүй
болсон бол одоо гуравдугаар хороо
чингэлэггүй болж байна. Тус хороонд нийт 100-гаад контейнер байдгаас өнөөдрийн
байдлаар 88-ыг нь нүүлгэн шилжүүлжээ. Энэ ажил дүүргийн 23 хороонд хийгдэж
байгаа бөгөөд эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн ойр орчим байрлах
чингэлэгүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.