Шинэ жилийн баяраа хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ тэмдэглэх гээд бужигнацгааж байна уу. Бөөнөөрөө цуглачихаад зүгээр л идэж, уугаад суугаад байвал онцгүй шүү. Тиймээс ирсэн зочдоо, хамт олноо уйдаахгүй байхын тулд ямар нэгэн тоглоом тоглуулах шаардлагатай болж байна уу. Өнгөрсөн жил шаар хагалуулаад хөгжилтэй байсан ч энэ жил дахиад шаар хагалуулалтай нь биш дээ. Тэгвэл яах вэ. Энэ жил ямар тоглоом тоглуулах вэ гэж бодож, тархиа гашилгаж байгаа бол танд олуулаа тоглож болох хэдэн тоглоомны санааг танилцуулья. Туршаад хэрэгжүүлээд хамт олноороо сайхан баярлаарай.