ХБНГУ-ын Социал демократ намын тэргүүн Мартин Шульц Европын холбооны
интеграцийг улам гүнзгийрүүлж, 2025 он гэхэд \”Европын нэгдсэн улс” байгуулах
уриалгыг гаргажээ. Тэрээр
\”Нэгдсэн Европыг байгуулахын тулд Үндсэн
хуулийн зөвшилцөлийг зайлшгүй бий болгох шаардлагатай” гэж хэлжээ. Германы СДН-ын тэргүүн энэ талаар ЕХ-ны гишүүн орнуудын
төлөөлөгчдөд танилцуулах гэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэхүү саналыг хүлээн
зөвшөөрөхгүй улс орнууд ЕХ-г орхиж явах ёстой гэж тэрээр үзэж байгаа ажээ. Түүний
бодлоор ЕХ-ны интеграцийг улам гүнзгийрүүлсний үр дүнд өдгөө Герман, Австри,
Франц, Голланд, Финланд зэрэг орнуудад үүсээд байгаа хэт үндсэрхэг хөдөлгөөний
эсрэг сөрөн зогсож чадах боломжтой юм байна.
Ж.Батдорж