БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг албадан гаргах болсон талаар тус улсын Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн газраас мэдэгджээ. Ингэхдээ тус улсад хараар ажиллаж амьдарч буй иргэн өөрөө сайн дураар нутаг буцах боломжийг олгож байгаа аж.
Хэрвээ баривчилгааны үеэр үйлдвэр аж ахуйн газрууд гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан нь илэрвэл тухайн газрыг 20 сая воноор торгох бөгөөд дахин гадаадын иргэн ажиллуулах эрхийг нь бүрмөсөн хасна гэдгийг анхааруулсан байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа 42 мянган иргэн бий гэсэн дүн мэдээ байдаг байна. Үүнээс хараар ажиллаж буй иргэдийн тоо 10 мянга орчим байдаг тухай албаны хүний хэлсэн тоон баримт байгаа аж.
Энэхүү баривчилгаатай холбоотойгоор БНСУ руу зорчих хүсэлтэй иргэд дансандаа таван сая төгрөг байршуулахыг болиулсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарч эхэлсэн бөгөөд харин уг мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэсэн байна.