Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд \”Футзалын нэгдүгээр лиг”-ийн тоглолтууд 12-р сарын 15-аас ирэх оны 3-р сарын 31 хүртэл ажлын өдрүүдэд зохион байгуулагдхаар боллоо.
МХБХ-ноос энэ жил анх удаа зохион байгуулах \”Футзалын нэгдүгээр лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа болон техникийн зөвлөгөөн өнгөрсөн баасан гарагт боллоо. Анх удаа зохион байгуулах тус тэмцээнд \”Футзалын нэгдүгээр лиг”-т \”Бумаасан”, \”Монголын тэмүүлэл”, \”ШМ Баянгол”, Дархан-Уул аймаг, \”Хаан хүнс”, \”Форса Сератек”, \”Улаанбаатар сити”, \”Жипро”, \”Фрейндс 2007”, \”Сонор” гэсэн 10 баг хурд, хүч, ур чадвараа сорих юм байна.
\”Футзалын нэгдүгээр лиг”-ийн эхний хоёр баг ирэх жил нь \”Футзалын дээд лиг”-т өрсөлдөх эрхтэй болох бол \”Футзалын нэгдүгээр лиг”-т Футзалын УАШТ-ий алт, мөнгөн медальтнууд нэгдүгээр лигийн сүүлд орсон хоёр багийн байрыг нөхөх зарчмаар явуулах ажээ. Энэ нь алсдаа манай улсад талбайн хөлбөмбөг, футзал хоёрыг тус тусад нь хөгжүүлэх ажлын эхлэл болж байгаагаараа онцлотой юм байна.
Ж.Бат