Италийн үндэсний шигшээ багийн нэрт тамирчин, регбич Андреа Бенаттигийн эхнэр Антонелла Барбьери
өөрийн хоёр хүүхдийн амийг хороож, амь
насыг хороохыг завдсан хэрэг гарчээ. Италийн цагдаагийн газрын мэдээлснээр тэрээр
эхлээд хоёр настай охиноо дэрээр дарж хороогоод, дараа нь таван настай хүүгээ
хутгаар сийчэн егүүтгэжээ. Үүнийхээ дараа тэрээр машиндаа суун явсан бөгөөд энэ
зуураа өөрийнхөө амийг хороохыг завдсан байна. Түүний энэхүү үйлдлийг нэгэн
малчин олж хараад цагдаад мэдэгджээ. Одоогоор
уг эмэгтэйг эмнэлэгт байлгаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь сэтгэл мэдрэлийн
өвчин тусч байсан нь шалгалтын үеэр тогтоогдсон байна. Италийн нэрт тамирчин
Андреа Бенатти нь 2001,2005 онуудад тус улсын шигшээ багийн тамирчин байсан ба
тэрээр энэ хугацаанд 5 удаа ялалт байгуулж байжээ. 2011 оноос тэрээр мэргэжлийн
карьер хөөх болсон юм байна.
Ж.Батдорж