АНУ-ын
Калифорни мужийн нутаг дэвсгэрт хэд хэдэн гал түймэр гарсны улмаас 200 мянган
оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. Мужийн амбан захирагч Жерри Браун
өнгөрөгч Пүрэв гаригт зарласнаар дахин гал гарсны улмаас хэдхэн цагийн дотор
10-аас 4,100 акр газар галд автсан аж.
Түймрийн
улмаас гурван гал сөнөөгч гэмтэж, нэг эмэгтэй нас барж, 500 орчим барилга
байшин сүйджээ. Харин амиа алдсан эмэгтэй түймрээс биш, автын ослоос болж нас
барсан гэж Вентурагийн сонин мэдээлсэн байна.
Зэргэлдээх
мужуудаас тусламж авч нийт 5,700 гаруй гал сөнөөгч түймрийг унтраахаар ажиллаж
байгаа гэнэ. Вентурагаас Лос-Анжелес хотын хойд хэсэг хүртэл үргэлжилж буй \”The Thomas” түймэр нь Номхон
далайн эрэгт гарч буй хамгийн том галын гамшигт тооцогдож байгаа юм. Өнгөрөгч
Даваа гаригаас эхлэн дэгдсэн түймэр нь 466 км.кв талбайг эзэлсэн бөгөөд 430
барилга шатаж сүйджээ.
Б.Болормаа