Залуус яагаад цэрэгт явахаас зайлсхийдэг
вэ. Энэ бол домог мэт яригддаг цэргийн оны ялгаа, зодуур, дарамт юм. Цэрэгт
очсон залуус ганц нэг удаа шанаа авах нь байж болох ч эрүүл мэндээр хохирч,
насаараа эрэмдэг зэрэмдэг болох асуудлыг яавч зүгээр өнгөрөөж болохгүй.
Өнөөдөр Увс аймгийн Баруунтуруун сумын
Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан албан хааж
байгаад нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй
уулзсан байна.
Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр
ангид 2013 оноос хойш таван цэрэг амь
үрэгдээд байгаа аж. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн \”Цэргийн ангид очосн
цэргүүд зодуур, дарамтаас болж өвчилдөг, улмаар эмь эрсэддэг зүйлүүд гараад
байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсэдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд
байна. Өнөөдөр албаны хүмүүстэй, эцэг эхчүүдийг уулзуулж байна” гэжээ.
Цэрэгт болсон аливаа хэргийг \”маш нууц”
зэрэглэлд хамааруулж нуугаад өнгөрөөдөг. Гэвч үүний цаана олон залуус хохирч,
олон гэр бүл сэтгэлийн зовлонтой үлдэж байна.
Амар