Хадгаламж, зээлийн хоршооны нийт активын хэмжээ энэ оны
гуравдугаар улирлын байдлаар 142.8 тэрбум төгрөг болж өсчээ. Энэ нь өмнөх
оны мөн үеэс 39.3 хувиар өсч 90.96 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Хоршоодын нийт зээл 107.74 тэрбум төгрөг байгаагийн 92.2 хувийг
хэвийн, 3.6 хувийг хугацаа хэтэрсэн, 4.2 хувийг чанаргүй зээл эзэлж байна.
Чанаргүй зээл өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өсч 4.48 тэрбум төгрөгт хүрсэн бол
хугацаа хэтэрсэн зээл өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
ХЗХ-дын тоо жилийн өмнөхөөсөө 5.1 хувиар өсч, 290, гишүүдийн тоо 20 хувиар
нэмэгдэж, 53.7 мянга болжээ.