Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг Тахилын даваанд
энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш 3.54 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
\”Бороо гоулд” компанийн уурхайгаас урд зүгт 10 км-ийн зайд болсон уг газар
хөдлөлтийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодруулахад \”Иргэдэд
чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй” гэв.
Дашрамд
дурдахад, Монголд долоо хоногт нэгээс доошгүй удаа газар хөдөлдөг гэнэ. Он
гарсаар 50 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.