Монгол ТВ” телевизийн \”Шарк Танк”
нэвтрүүлгийн эхний улирлын сүүлчийн дугаар өчигдөр орой үзэгчдэд хүрсэн. Харин нэвтрүүлгийн эхний цуврал өндөрлөж, ирэх хавар
шинэ дугаараар уулзах юм байна.Энэ тухай \”Хас банк”-ны захирал Г.Амартүвшин өөрийн цахим
хуудаснаа \”Зориг гарган хүрэлцэн ирсэн бүх оролцогч нартаа баярлалаа. Хөрөнгө
оруулалт авсан нь улам хөдөлмөрлөж, амжилтгүй оролцсон нэг нь үл шантран дараа
дараагийнхаа бизнес санаандаа ханцуй шамлан ороорой гэж хүсье. Харин орж
амжаагүй хэсэг нь ирэх жилийн Шарк Танк-д заавал бүртгүүлээрэй хэмээн уриалж
байна. Миний хувьд ч өөрийгөө улам хөгжүүлж, хөрөнгө оруулалтын талаар мэдээгүй
сураагүй зүйлсээ мэдэж авахын төлөө биеэ дайчлах болно. Ирэх жилийн Шарк Танк
хүртэл түр баяртай” хэмээн бичжээ.
Нэвтрүүлгийн эхний улирлын дугаарт \”Шаркууд\” 12 гарааны бизнес эрхлэгчдэд 1.5 тэрбум төргөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.