Английн
алдарт Манчестер Юнайтед болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа өнөөдөр
Монголд ирнэ. Франц довтлогчийн хувьд МХБХ-ны шилдгүүдийг шалгаруулах \”Алтан
бөмбөг” ёслолын ажиллагаанд урилгаар оролцохоор ирж байгаа юм байна.Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, түүнийг тосож авах үйл
ажиллагаа бүх хөлбөмбөг сонирхогчдод нээлттэй. Харин түүнтэй хамт нэг үдшийг
өнгөрөөж, хамт зургаа авахуулах, гарын үсэг зуруулж авах, ярилцлагын үеэр
түүний дурсамжийг сонсохыг хүсвэл 25000 төгрөгийн хураамж төлөх юм байна. Уг
үйл ажиллагаа маргааш орой Кемпински зочид буудалд болно.
Луи Саа нь Английн дээд лиг буюу Примьер лигийн Манчестер
Юнайтед, Эвэртон, Фүлхэм, Сандерлэнд, Тоттенхэм, Ньюкасл Юнайтед клубүүдэд
тоглож явсан билээ. Мөн Францын шигшээгийн бүрэлдэхүүнд 20 тоглолтод оролцож 4
гоол, Манчестер Юнайтед клубт 86 тоглолтод 28 гоол, Фүлхэмийн бүрэлдэхүүнд 117
тоглолтод 53 гоол оруулсан чадварлаг тамирчин юм.