Холливудын нэрт жүжигчин Райн Рейнолдс \”Pokemon” киноны мөрдөгч Пикачугийн дүрийг бүтээхээр болжээ. Тэрээр хулгайд алдагдсан нэгэн эцэг эхийг олох даавлгавар авсан, өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай мөрдөгчийн дүрд тоглох юм.
Роб Леттэрмэний найруулж буй уг киноны зураг авалт ирэх нэгдүгээр сард эхлэх аж. Түүнчлэн \”Jurassic World: Fallen Kingdom” киноны жүжигчин Жастис Смит болон \”Big Little Lies” киноны жүжигчин Кэтрин Ньютон нар уг кинонд ажиллах аж.
\”Pokemon” нь анх 1996 онд видео тоглоомоор, дараа нь телевизийн цуврал хүүхэлдэйн кино болгон гаргаж байжээ. 2000-аад оны эхээр худалдааны карт гэгчлэн төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдаан гаргасан нь Их Британийн сургуулиудад нэлээд дэлгэрч байсан юм. Харин мөрдөгч Пикачугийн дүрийг \”Pokemon” кинонд 2016 онд шинэ видео тоглоомоор дамжуулан дэлхий нийтэд танилцуулж байжээ.
Б.Болормаа