Улаанбаатараас Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлд хурдан гал
тэрэг явдаг боллоо. Энэ талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа \”ОХУ, Монгол Улсын харилцан визгүй
зорчдог болсноос хойш гурван жил гаруй хугацаа өнгөрлөө. Үүнээс үүдэн
автомашинаар зорчигчдын тоо эрс нэмэгдсэн учир \”Алтан булаг\” боомтод
машины бөөгнөрөл үүсээд байна. Тиймээс шуурхай, найдвартай тээвэр болох галт
тэрэгний үйлчилгээг нээж байгаа юм. Бидний төлөвлөж буйгаар долоо хоногт гурван
галт тэрэг явна. Эхний удаад таван вагонтай галт тэрэг явж, цаашдаа урсгал
нэмэгдвэл 18 хүртэл явах бололцоотой. Тэгэхээрхямд, найдвартай унаагаар
манай иргэд Байгал нуурын эрэгтамарч, Эрхүү хотоор аялах боломжтой боллоо\”
гэсэн юм.
Улаанбаатараас Эрхүү хүртэл өмнө нь 48 цаг явдаг байсан. Харин хурдан галт тэрэг явдаг болсноор
24 цагийн дотор тус замыг туулах
боломжтой болсон байна.