Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан, УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор шатрын спорт сонирхогчдын 2017 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 09-10-нд Сайншанд хотноо боллоо.
Аймаг болон нийслэлд нэг хугацаанд болсон энэхүү тэмцээнд Дорноговь аймгийн нийт 138 эрэгтэй, 43 эмэгтэй тамирчин оролцсоноос хагас шигшээд эрэгтэй 41, эмэгтэй 12 нийт 53 тамирчин шалгарчээ.
Тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Хатанбулаг сумын иргэн Г.Баттүвшин, хоёрдугаар байрт Замын-Үүд сумын Б.Анхбаяр, гуравдугаар байрт Сайншанд сумын Г.Мөнхсүх тус тус шалгарчээ.
Харин эмэгтэйчүүдийг Сайншанд сумын иргэн Э.Одгэрэл тэргүүлсэн бол удаах байрт Замын-Үүд сумын Г.Бямбасүрэн, гуравдугаар байрт Сайншанд сумын М.Дуламсүрэн нар тус тус шалгарлаа. Тэмцээнд амжилт гаргаж шалгарсан тамирчид ирэх оны нэгдүгээр сарын 06-нд Улаанбаатар хотод болох шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцоно.