АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп алан хядагчдад хамгийн хатуу шийтгэл оноох ёстой гэж
мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ ”алан хядах ажиллагаа үйлдсэн этгээдүүдэд хамгийн
хатуу шийтгэл тур дундаа цаазаар авах ял оногдуулах ёстой, АНУ террористуудын
эсрэг шийдвэртэй тэмцэж, тэднийг устгахад хамаг хүч анхаарлаа хандуулах болно” гэж
мэдэгдсэн байна. Энэ даваа гарагт АНУ-ын
Нью-Йорк хотод террорист халдлага гарсан бөгөөд уг халдлагыг Бангладеш гаралтай
этгээд гар хийцийн тэсрэх бөмбөг ашиглан үйлджээ. Нью-Йорк хотын Гал түймэртэй
тэмцэх албаны мэдээлснээр халдлагын улмаас гурван энгийн иргэн шархдаж,
халдлага үйлдсэн этгээд хүнд бэртэл гэмтэл авчээ. Уг этгээд 2011 оны хоёрдугаар
сарын 21-нд цагаачлалын визээр АНУ-д ирсэн
болохыг шалгалтын явцад тогтоосон байна. Ж.Батдорж