Монголын Залуучуудын холбооноос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй \”Үндэсний сэхээтэн төрүүлэгч” ёслолын ажиллагаа энэ сарын 22-нд болно.
Шалгаруулалтад дээд боловсролын салбарт ажилладаг бүхий л их дээд сургуулиудын багш нар нэр дэвших боломжтой бөгөөд нийт нэр дэвшигчдийн дотроос шилдэг 9 багшийг шалгаруулж, МЗХ-ны \”Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнах юм байна.
Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 20-нийг хүртэл тус холбооны байранд хүлээн авах бөгөөд шагналд нэр дэвшигч нь сүүлийн 3-5 жилийн ажлын үзүүлэлт, байгууллагаас тодорхойлсон шийдвэр, хамт олны хурлын албан тэмдэглэл, ажил байдлын тодорхойлолт, өөрийн болон шавийн онцгой амжилт гаргасныг нотлох бүтээлийн жагсаалт зэргийг хүргүүлсэн байх ёстой юм байна.