Эдийн засгийн хямралтай холбогдуулан худалдаачид
эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар боллоо. \”Иргэдийн худалдан авах чадвар
муудсан энэ үед худалдаачдаа дэмжсэн ямар ч үйл ажиллагаа, бодлого чиглэл төр
засгаас хийхгүй байна. Яагаад худалдаачдын эрх ашгийг хамгаалсан хууль
баталчихаж болдоггүй юм бэ. Малчны зээл гэж байдаг шиг худалдаачдын зээл гэж
яагаад байж болохгүй байгаа вэ” гэх зэрэг асуудлаар Худалдаачдын холбооныхон
мэдээлэл хийлээ.
Тэд
худалдаачдыг дэмжиж
түрээс, зээл, торгуулын дарамтыг арилгахыг шаардсан 7 төрлийн заалт бүхий
шаардах бичгийг Төр засагт хүргүүлж байгаа юм байна. Шаардлагыг хүлээж авсан хариугаа долоо хоногийн хугацаанд
ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжих аж. Тэмцэхдээ 300 мянган худалдаачин төв талбайд нүцгэн жагсах гэнэ.