Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага болон Экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга зэрэг найман хүнийг
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн
долоо хоногт баривчилж, саатуулсан билээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэднийг
өчигдөр суллаж, батлан даалтад гаргасан
байна. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын
дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын найман хүнийг АТГ гадуур
байцаахаар болжээ.
АТГ-ын мэдээлснээр тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй байгаа юм байна. АТГ-ын байцаагчид Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын гэрт нэгжлэг явуулах үед 200 сая төгрөгтэй тэнцэхүйц ам.доллар, юань зэрэг гадаадын мөнгөн дэвсгэртүүд гарч ирсэн бөгөөд мөн Э.Аззаяагын ажлын өрөөнд нэгжлэг хийх үеэр түүний гадуур хувцасны халааснаас 30 сая төгрөг бэлнээр гарч иржээ.
Түүнчлэн Монголросцветмет\’-ийн захирал До.Ганболдыг ч тэдэнтэй хамт суллаж, гадуур байцаахаар болсон байна. Түүнийг төмрийн хүдэр хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж, их хэмжээний ашиг олж, хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилаад байсан юм.