Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын
байдлыгҮндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй
иргэдийн тоо 24.1 мянгад хүрчээ.Тодруулбал хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж
бүртгүүлсэн иргэд 2017 оны 11 дүгээр сарын эцэст 34.1 мянга болсны, 24.1 мянга
нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.0 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа
иргэд байгаа аж.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.3
мянган хүнээр буурсан бөгөөд 13.2мянга нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.0мянга нь Улаанбаатарт,
5.0мянга нь Төвийн бүсэд 4.9 мянга нь Хангайн бүсэд, 4.5 мянга нь Баруун
бүсэд 2.8мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны
эхний 11 сард ажилгүй 81.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан
23.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 68.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй
байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан.
Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 29.0
мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан
иргэд 22.8мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 4.7 мянган
хүнээр өссөн байна. 2017 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй
иргэдийн 44.4 хувийг бүрэн дунд, 34.0 хувийг дипломын болон бакалаврын дээд,
6.4хувийг техникийн болон мэргэжлийн, 5.5 хувийг суурь, 5.2 хувийгтусгай
мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр,
доктор боловсролтой иргэд эзэлж байна гэжҮСХ-ны Үндэсний тооцоо,
шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзориг танилцууллаа.
Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.3 хувийг
15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Увс, Орхон, Ховд Сэлэнгэ,
Дундговь, Төв, Архангай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Булган, Өвөрхангай,
Улаанбаатар хотод улсын дунджаас 0.3-15.2 пунктээр илүү байгаа аж.