Туркийн
Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Ойрхи Дорнодын хямралын гол буруутан нь АНУ хэмээн мэдэгдлээ. Тэрээр АНУ саяхан
Иерусалим хотыг Израилын нийслэлээр хүлээн зөвшөөрсныг ширүүн шүүмжилсэн бөгөөд \”зүүн Иерусалим нийслэлтэй
тусгаар тогтносон Палестин улс бий болоогүй цагт сөргөлдөөнт байдал хэзээ ч алга болохгүй” гэж
хэлжээ. Энэ сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг
Израилын нийслэл хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнтэй
холбогдуулан дэлхийн нөлөө бүхий улс орнуудын удирдагчид АНУ-ын энэхүү
шийдвэрийг буруушаасан мэдэгдлүүдийг хийгээд байгаа юм. Энэхүү асуудалаас үүдэн
Палестин болон Израилын хооронд дахин
мөргөлдөөн гараад байгаа бөгөөд үүний улмаас 2 хүн амь үрэгдэж, 750 хүн хүндээр бэртэж, шархджээ. Израиль улс 1967 онд 6 өдрийн дайнаар Зүүн Иерусалимыг эзэлж,
баруун Иерусалимтай хүчээр нэгтгсэн бөгөөд НҮБ-аас Иерусалимыг Израилын нийслэл гэж өнөөг
хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм байна.
Ж.Батдорж