Японы цагдаагийн газар ёкозуна Харумафүжид холбогдох хэргийг
шалгаж дууссан тул прокурорт шилжүүлжээ. Цагдаагийн газраас прокурорт илгээх
хэргийн материалд Харумафүжиг хатуу шийтгэх санал хавсаргасан гэх бөгөөд
тодруулбал түүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, яллах санал бэлдсэн байгаа аж.
Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд Харумафүжи Тоттори хотод болсон оройн зоог, цэнгээний
үеэр доод зиндааны бөх Таканоиваг алсын удирдлага болон гараараа хүчтэй цохиж толгойг нь гэмтээсэн
тул Таканоива А.Баасандорж арав хоногийн турш эмчилгээ хийлгэсэн гэнэ. Мөн
толгойдоо томоохон оёдол тавиулсан зэргээс нь үүдэн цагдаа нар Харүмафүжиг
залуу бөхөд ноцтой гэмтэл учруулсан гэж үзжээ. Харүмафүжи, Таканоива нар өнөөг
хүртэл тохиролцоонд хүрч чадаагүй байгаа гэнэ.