Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага болонЭкспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга зэрэг найман хүнийг Авлигатай
тэмцэх газраасөнгөрсөн долоо хоногт баривчилж,саатуулсанталаар бид мэдээлсэн.
Харин Нийслэлийн
прокурорын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн
хорио цээрийн хяналтын газрын дарга, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио
цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга нарыг
яллагдагчаар цагдан хориулах тухай санал ирүүлжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саналыг хүлээн авч
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж, нэг сар цагдан хорихоор болсон байна.