Завхан аймгийн Дөрвөлжин сумын Сээрийн нуруунд 68 толгой тахь нутагшиж байна. Энэхүү тахийн сүрэг нь Дөрвөлжин сумын Хомын талд \”Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд амжилттай өсч үржиж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2004 онд 12, 2005 онд 10, 2011 онд дөрвөн толгой тахийг Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авч ирж нутагшуулжээ. Өнөөдрийн байдлаар эдгээр тахийн сүрэг тус нутагт дасч идээшиж байгаа бөгөөд одоогоор тус газарт ажиглалт судалгааны ажил хийгдэж байна.
Дашрамд тус суманд говийн гайхамшигт зургаан амьтны төлөөлөл болсон 60 гаруй толгой монгол бөхөн, 200 гаруй тоо толгой хар сүүлт байдаг байна.