Энэ олон баривчилгаа ямар зорилготойг нь сайн
хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л хуулийнхан цагаан захтнуудыг идэвхтэйгээр агнаж
эхэллээ. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагаар эхэлсэн ан,
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаар үргэлжилж байх шиг байна.
Б.Батзаяаг Эрүүгийн
цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Эрүүгийн хуулийн
148 дугаар зүйлд зааснаар буруутган баривчилсан. Харин Г.Шийлэгдамбыг авлига
авсан байж болзошгүй хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газраас баривчилж, ШШГЕГ-ын
харъяа хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Г.Шийлэгдамбын гэм буруутай эсэхийг шүүх л эцсийн байдлаар тогтооно.
Харин улс төрийн хүрээнд
\”цагаан захтнуудыг агнаж эхэллээ” гэх мэдээлэл идэвхтэй цацагдаж эхэллээ. Өөрөөр
хэлбэл Б.Батзаяа, Г.Шийлэгдамба нарын араас хэнийг баривчлах вэ гэсэн
таамаглалууд бичигдээд эхэлсэн байна.
Хуулийнхан гэнэт ингэж
идэвхжих болсон явдлыг өршөөлийн хууль батлагдахыг хүлээж байв уу гэж хардах
үндэслэлийг бий болгож байна. Чухам ямар учир шалтгаантай баривчилгаанууд
болов, яагаад гэнэт идэвхжив гэдгийн хариултууд тун удахгүй гарч ирэх байх аа.