Нийслэлийн
прокурорын газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдээд байгаа
\”Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболд нь оффшор бүсэд бүртгэлтэй
\”Бату Майнинг Лимитед” компанид хөрөнгө оруулалт хийж татвар төлөхөөс
зайлхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээлэл цацагдсан.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр нь 2007 оны 11
дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх
хугацаанд Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа хөрөнгөө их хэмжээгээр
нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээллүүд гарсан.
Иймд эдгээр мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг
шалгуулахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.