Өмнөд Суданд энхийг сахиулахаар явсан манай улсын нэг энхийг сахиулагч гэмтжээ. Харин гэмтсэн цэргийг хэд хоногийн өмнө эх оронд нь авчирсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг энхийг сахиулагч Суданд байх хугацаанд хоёрдугаар шатны эмнэлэгт эмчлэх боломжгүй байсан учраас эх орон руу нь буцаасан аж.
Энэ талаар БХЯ, ЗХЖШ-аас лавлахад \”Цэргийн нэг албан хаагчийг эрүүл мэндийн шалтгаанаар эх оронд нь авчирсан байгаа. Одоогоор уг цэргийн албан хаагч цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн цэргийн албан хаагч элдэв халдварт өвчин тусаагүй. Байраа тохижуулах ажил хийж байгаад гар хуруугаа гэмтээсэн байсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. ГССҮТ-ийн эмч нар гар хурууг нь тайрах шаардлагагүй гэсэн учраас цаашид эмчилгээ хийж байгаа” гэв.