Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн дагуу яамны төлөөлөл, Өмнөговь аймгийн удирдлага, Тавантолгой компанийн төлөөллүүд Цогтцэций суманд ажилласан байгаа юм байна. Нүүрс тээвэрлэлтээс үүссэн 120 км урт очерыг бууруулах, замд тээвэрлэлт хийж байгаа 6000 гаруй жолоочид тулгамдаж буй асуудлыг зохицуулах үүднээс Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоолоо.