12 дугаар сар гарч бүхий л албан байгууллага шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Гэхдээ он солигдохтой зэрэгцэж баяраа тэмдэглэдэг хамт олон ч бий. Залуус цайны ганц хослолоо угааж индүүдээд баяртаа явдаг бол бүсгүйчүүд хэрхэн тэр үдшийн хамгийн үзэсгэлэнтэй нь харагдах вэ гэдэг асуудал нэлээд хурцаад тавигддаг болов уу.Тэгвэл 2017 оны шинэ жилийн даашинзны трендийг та бүгддээ танилцуулж байна. Магадгүй доор үзүүлж буй даашинзуудаас сонголтоо хийвэл энэ жилийн баярын хамгийн үзэсгэлэнтэй нь харагдахыг үгүйсгэхгүй. Энэ жил торгомсог материалтай хээнцэр даашинзууд бусдын харцыг булааж байна.