Холливудын нэрт кино жүжигчин Анжелина Жоли саяхан ямар учраас кино
жүжигчин болсон талаараа ярьж, шүтэн бишрэгчдээ алмайруулжээ. Тэрээр анх 18
настайдаа кинонд тоглож эхэлсэн бөгөөд огт
жүжигчин болох бодолгүй байсан ажээ. Түүний өөрийнх нь хэлснээр тэрээр зөвхөн мөнгө
олох зорилгоор анх кино урлагт хөл тавьсан гэнэ.
Энэ талаар тэрээр ” Би анх кино урлагт хөл тавихдаа од болох
талаар огтхон ч бодож байсангүй, харин борви бохисгүй хөдөлмөрлөж байсан ээждээ
туслахыг хүссэн юм” гэжээ. Түүнийг ой
өнгөрч байхад эцэг эх нь салсан бөгөөд түүнээс хойш Жолигийн ээж өөрийн мөрөөдөж байсан зүйлийг орхиж хамаг
амьдарлаа хүүхдүүдийнхээ төлөө зориулсан юм байна.
Ж.Батдорж