АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп \”Умард Солонгос бол диваажин биш, тэр бол тамын орон” гэж мэдэгджээ. Тэрээр энэ үгийг Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-д хандан хэлсэн байна. Дональд Трамп цааш нь \”Умард Солонгос цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх нь тус улсын аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй, харин ч өөрсдийгөө устгах зүйлийг хийж байна, тэд бидэнд хэзээ ч аюул учруулж чадахгүй” гэж хэлжээ. Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан бөгөөд тус улсаас бараа бүтээгдэхүүн импортлох болон нефьт бүтээгдэхүүн нийлүүлэхийг эрс хориглосон шийдвэрийг гаргаад байгаа юм. Гэхдээ энэ мягмар гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон \”АНУ Умард Солонгостой ямар ч нөхцөл болзолгүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд ажиглагчид түүний энэхүү мэдэгдлийг тус улсын цөмийн зэвсэгээс татгалзуулхын тулд Умард Солонгосын эсрэг байж болох бүхий л арга хэмжээг авч, шахалт үзүүлнэ гэсэн урьдын байр сууриа өөрчилж байгаагийн илрэл байж магадгүй гэж үзэж байгаа юм байна.
Ж.Батдорж