НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар \”НИТХ-ын Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх” тухай асуудлыг хэлэлцэж баталжээ. Энэ талаар өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.
Тэрээр \”НИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх, үүрэгтэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ ИРГЭД, ОРШИН СУУГЧИД АЛБАН ТУШААЛТНУУДААС ЭРЖ ХАЙЖ, АСУУЖ, СУРАГЛАЖ, АРГАДАЖ ЯВДАГ БАЙДАЛД ЦЭГ ТАВИХ ЁСТОЙ. ЭНЭ НЬ НИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС ЭХЭЛЖ БАЙНА.
Нийслэлийн хөгжил, иргэд оршин суугчдын ажил амьдралтай холбоотой бодлого шийдвэрийг гаргадаг, хэрэгжилтэд хяналт тавьдаг, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий НИТХ, Тэргүүлэгчид, хороод, ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, уялдаа холбоо нь зөв, ажилтан, албан хаагчдын эрх үүрэг тодорхой, ажлын хариуцлага, бүтээмж өндөр байх ёстой. Үүнтэй уялдуулан бүтэц зохион байгуулалтыг сайжруулах ажлыг шат шатанд хэрэгжүүлж, хэвшүүлэх ажлыг эхлүүлж байна.
Иргэд төрийн албан хаагчдыг аргадаж гуйх, удаан хугацаагаар хүлээх зэрэг төрийн байгууллагын хүнд суртал их байгаа.
Тиймээс төр захиргааны байгууллагын бүх түвшинд үүрэг хариуцлагыг дээшлүүлж, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, ажилтан албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв.