Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны төгсгөлд зохион
байгуулдаг \”World masters” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын
Санкт-Петербург хотод болно. 200 мянган ам.долларын шагналын сантай энэхүү
тэмцээнд жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх оролцдог уламжлалтай. Монгол
Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг,
Д.Алтанхсүх, Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, Д.Хадбаатар, 81 кг-д Г.Ууганбаатар,
Н.Дагвасүрэн, 100 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар барилдана.
Эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар
зодоглоно.
IJF-ийн жин тус бүрийн шилдэг тамирчид урилгаар оролцдог тус
тэмцээнд \”World masters” тэмцээнд дэлхийн олон тамирчид хойд хөршид очоод
байна. Тэдний дунд олимп, дэлхийн аварга, медальтнуудаас гадна домогт жүдочид ч
багтсан байна.