ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлсэнтэй холбогдуулан иргэдээс гаргасан өргөдлийг сонсох \”Нээлттэй сонгол” Төрийн ордны А танхимд эхэллээ.
Нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой гомдол гаргасан Дамирангийн Энхбат агсны ар гэрийнхэн ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар нарын гэр гэрийнхэн оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Мөн ТЕГ-т ажиллаж байгаад Б.Хурцын эхнэр \”Сарнайх” салоны татварын асуудлаас болж хоригдсон иргэн, хууль бусаар тагнах, чагнах ажиллагаанд хохирсон хүмүүсийг төлөөлөл оролцохоор хүрэлцэн иржээ.