Ховд аймгийн нийт нутгаар энэ өвөл хүйтний эрч сул байгаа учир нуур, томоохон голуудын мөс гүн хөдөөгүй байгаа учир аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна.
Энэ оны 12‑р сарын 11‑ний байдлаар Ховд голын мөсний зузаан 29 см, Долооннуурын голын мөсний зузаан 30 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 25 см, Буянт голын мөсний зузаан 25 см, Булган, Чоно‑Харайх, Төгрөг зэрэг голууд мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.
Цаашид гол мөрний мөс зузаарах боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжих болоогүй байгаа тул мөсөн дээгүүр явган явахгүйбайх, тээвэр хийхгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.