\”Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар энэ онд анх удаа 1.2 сая зорчигч үйлчүүлжээ.
Тус нисэх буудлын удирдлагууд өнөөдөр 1.2 сая дахь зорчигчидод буюу өглөө 07.35 цагт \”Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан \”МИАТ” компанийн ОМ-136 аяллын агаарын хөлгийн 103 зорчигч болон тус хөлгийн багийн гишүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна.
2013 онд 1.1 сая зорчигч хүлээж авч байсан \”Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйлчлүүлэгчдийн тоо жил бүр тасралтгүй өссөөр байгаа юм. Тус нисэх буудал нь өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын 15 авиа компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр компани Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг хот руу тогтмол 15, Дубай, Бангкок, Дели, Хошимин хотод захиалгат 9 нислэг үйлдэж байгаа юм.