Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Бүгд Найрамдах Солонгос улсад
суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилох асуудлыг УИХ дөнгөж сая
хаалттай хэлэлцэж, түүнийг томилохыг дэмжлээ. Өглөө Б.Хурцын асуудлаар нээлттэй
сонсгол явуулсан. Энэ үеэр Дамирангийн Энхбатыг хулгайлж ирсэн асуудалтай
холбоотой Б.Хурц хариулт өгсөн юм. Мөн түүний эхнэрийн Сарнайх салоны татварын
асуудал, иргэдийг нууцаар тагнаж, чагнасан зэрэг асуудлууд энэ үеэр хөндөгдсөн
юм. Гэхдээ УИХ-ын гишүүдийн олонх нь Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжих хандлагатай
байсан. Мэдээж тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүнд улсын нууцтай
холбоотой нээлттэй хариулж болохгүй асуудлууд олон бий. Тиймээс УИХ томилгоог
хэлэлцэх асуудлыг хаалттай явуулах нь зөв гэж шийдвэрлэсэн биз. Ингээд УИХ дахь
АН-ын хоёр гишүүнээс бусад нь Б.Хурцыг Элчин сайдаар томилоход асуудалгүй гэж
мэдэгдэж байсныхаа дагуу түүнийг дэмжиж, томиллоо гэж эх сурвалж мэдээллэв.