УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг
хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдоод буй билээ. Тухайн үед бусдыг хүчирхийлсэн нь
тогтоогдохгүй байна хэмээн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын
прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг
хэргийн материалыг УЕПГ-т хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай
прокурорын шийдвэрийг цуцлан, сэргээн шалгуулсан юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн
байцаалт дуусах шатандаа орж буй бололтой. Хууль хяналтын байгууллагын баттай
эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Гантулгыг яллагдагчаар татах саналаа
прокурорын байгууллагаас ирэх долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр болсон байна.
Түүний зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн их
суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой заалт Үндсэн
хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцэхээр товлоод буй юм.
Д.Гантулгад холбогдох хэрэгт үндэслэлгүй
дүгнэлт гаргасан байж болзошгүй ШШҮХ-гийн шинжээчдийг АТГ-ын Мөрдөн шалгах
хэлтэст байцааж буй бөгөөд удахгүй Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт
шилжүүлэх юм байна.