УИХ-ын
гишүүн Ж.Батзандан, Л.Болд
нарын гишүүдийн санаачилгаар БНСУ-д элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд
байгаа Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. УИХ-ын гишүүдийн бүрэн
эрхийн хүрээнд зохион байгуулагдаж буй нээлттэй хэлэлцүүлэгт Б.Сүхбат,
Л.Оюун-Эрдэнэ нар дэмжин оролцож байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр Д.Энхбат агсны
хамаатан садны төлөөлөл оролцохдоо \”Бид Монголын төрийг Д.Энхбат агсны гэр
бүлээс уучлал гуйгаасай гэж хүсэж, гомдож явдаг. Энэ хүнийг хэрхэн
хэлмэгдүүлсэн, яаж амь насыг нь үрэгдүүлсэн талаар бид ярьсан яриагүй Монголын
ард түмэн мэднэ” гэсэн байр суурь илэрхийллээ.
Мөн энэ
үеэр Б.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд УИХ Б.Хурцын томилгоог хаалттай
хэлэлцэж буйд шүүмжлэлтэй хандаж буйгаа тодотголоо. Харин сөрөг тагнуул асан
н.Цогтбаатарын өмгөөлөгч нээлттэй сонсголд оролцох үеэрээ Ерөнхийлөгч асан
Ц.Элбэгдорж БНСУ-ын иргэдээс авлига авсан байж болзошгүй хэрэгт Б.Хурц
санаатайгаар нөлөөлж, улсын нууцад оруулсан асуудлыг шүүмжилсэн юм.
Ж.Батзандан
гишүүн \”Хууль бус тушаалыг хэрэгжүүлэхгүй байх эрх Монгол Улсын иргэн бүрт
байгаа. Хуулиас дээш тушаал байдаггүй юм. Үүнийг бид дүгнэлтдээ оруулна.
Цаашдаа сөрөг тагнуул асан Цогтбаатарыг ялласан асуудлыг сэргээн шалгах, гадны
орнууд дамжуулан Д.Энхбат агсныг хулгайлсан хэргийг бид дахин сэргээн шалгуулна.
Эрдэнэтийн 49 хувийг нэг залууд Б.Хурц авч өгсөн гэдгээ тодотгосон. Энэ бол
ТЕГ-ын даргын үүрэг биш.” гэв.