Сэтгүүлч
Болдко өөрийн
цахим хуудсандаа \”Монголын их яруу
найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах маань бие тааруу Солонгос улсад Шинжилгээ өгч
явна. Дөнгөж сая шинжилгээний хариу баттай гарахад ходоодны хорт
хавдар гэж оношлогджээ.Яаралтай
хагалгаа хийхгүй бол их хүнд гэнэ.Сэтгэл санаа нь жаахан гундуу 73 насаллаа даа. Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав Болоогүй бол түмэн
олон минь мэдэг.Нутагтаа Ууландаа л нэг оччихоод ирье.Хэдэн ач гуч зээгээ
бодохоор хэцүү юм.Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ.Өвөөдөө
жигтэйхэн хайртай юм байгаам гээд санаа алдаж сууна.Хагалгаа нь 100 илүү сая
болох юм байна.Хадгалсан юм байх биш.1 сарын 10 нд хагалгаанд ор гэнэ Нутаг
буцнаа ууландаа нэг мөргөе гэсээр сууна.Сэтгэл санааг нь сатааруулах санаатай
баахан л дэмий хууч хөөрлөө.Ганцхан ном байгаа Болдкодоо өгнө гэсээр номоо
бэлэглэж байна.Сэтгэл эмзэглээд урссан нулимсаа нууж арчив. Солонгос улс Мёнжи эмнэлэгт\” гэсэн байна.