Жижигхэн хүү Хо Ван Ланг 1971 онд Өмнөд Вьетнамын армийн ахмад зүтгэлтэн
эцгийн хамт Куанг Нгай тосгоноос зугтан ойд гарчээ. Хүү амьдрахын тулд 40 жил
харахаар хооллон ойд тэнүүчлэн амьдарч, дайн дуусаагүй гэж бодсоор байжээ. 85
настай Хо Ван Тхань түүний эхнэр болон хоёр эгч нар америкийн бөмбөгдөлтөнд
өртөн нас барсны дараа зугтахаар шийдсэн байжээ. Тэр үеээс хойш хүүгийн хамт суманд
өртөхгүйн тулд хүнээс зугтан өөрсдийгөө аварч явжээ.
Эцэг хүү хоёр ой модонд амьдарч, навчаар
хувцас ороож өмсгөл хийжээ. Орон нутгийн хүмүүс тэднийг 2013 онд олсон бөгөөд
тэд одоо дассан ширэнгэн ойгоос холгүй байшинд орчиндоо бага зэрэг дасан
нутагшиж байгаа гэнээ.
Ц.Пүрэвдорж