Эх орны дайны үед буюу 1941-1945 онд Фашист Германы талд 800000- 1.2 сая орос хүн тулалдаж байлаа. Цэргийн хамгийн өндөр албан тушаалтан нь армийн генерал Власов байв. Бүтэн арми Германы талд орсон байлаа. Энэ армид 1944-1945 оны хавар хүртэл улаан армиас дэслэгч генерал нэг, хошууч генерал зургаа, бригадын комиссар нэг, бригад командлагч нэг, хурандаа 42, нэгдүгээр ангийн ахмад нэг, дэд хурандаа 21, батальоны комиссар хоёр, хошууч 49 алба хааж байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Власовын армийн үлдэгдэл гэгддэг тэднийг өнөөдөр сайнаар бүү хэл муугаар ч дурсах нь ховор. Тэдгээр хүмүүст Гитлерийн германы зүгээс, Герман орон Орос орныг эзлэн авсны дараа та бүхэн Орос орныг удирдах болно гэж итгүүлсэн байж. Генерал Власловд Оросын удирдагчийн албан тушаалыг амалсан байв.
Ингэхэд МАН-ын их хуралтай давхцаад бас юу гэнэ вэ? БНХАУ-ын коммунист намын 19-р их хурлыг Монголд сурталчлах бага хурал гэнэ үү? Яагаад эд давхцав? Тэдний их хурал бидэнд ямар хамаатай юм. Нэгэн залуу тэр хуралд орсноо нүүр номон дээрээ их бахархангуй зарласан байна.
Тэр залуу зарлахдаа \”Хятадын коммунист намын 19 дэх удаагийн их хурлын танилцуулах бага хурал\” эхэллээ. Тус хуралд Монголын улс төрийн намын удирдлагууд, төр засгийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид тусгай урилгаар оролцов. Баян чинээлэг, боловсон, эв найрамдалтай улс болох 100 жилийн мөрөөдлөө баттай биелүүлнэ гэгчлэнгээр бичжээ.
Тэдний 100 байтугай, 1000 жилийн мөрөөдлийг бид мэднэ. Харин ямар хүмүүст албан ёсны урилга өгсөн бол? Яагаад заавал тэд тэрхүү хуралд оролцов?