Бавар байцааны ороомог
Герман үндэстний хоол
Орц:
- Байцаа – 1 бөөрөнхий
- Талх – 200гр
- Сүү – 125мл
- Сармис – 2-3 хумс
- Мөөг – 300гр
- Булцуут сонгино – 1шт
- Махан таташ – 300гр
- Өндөг – 2 ш
- перц
- Майоран гич (горчиц) – 1 халбага
- карри
- Ясны шөл – 250мл
- цөцгий – 250мл
- Яншуй хэрчсэн – 2 халбага
- Цөцгийн тос – 50гр
- Гурил – 2 халбага
Талхаа сүүнд дүрнэ. Сонгино сармисаа хэрчээд цөцгийн тосондоо шарж мөөгөө нэмээд 2-3 минут жигнэнэ. Үүний дараа махан шанзаа бэлтгэнэ. Шанзанд татсан мах , мөөг, хэрчсэн талх, өндөг, гич, давс, хар перц, гич, карри орно.
Ороомог хийх байцаагаа навчлан салгаад ясны шөлөндөө 30 минут чанана. Үүний дараа байцаандаа махны шанзаа ороож 10 минут чанаж гаргана. Үлдэгдэл шөл дээр гурил цацан буцалгаж цөцгийн тос, мөөгний үйрмөг, яншуй хийж буцаган өтгөрүүлснээр сүмс бэлэн болно.
Тавтай зооглоно уу