Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр \”World masters” тэмцээн өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэллээ. 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 46 орны 212 жүдоч өрсөлдөх бөгөөд жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх урилгаар оролцдогоороо онцлогтой.
Тэмцэний эхний өдөр манай есөн тамирчин хүч үзэн барилдсанаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа аваргын алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр тэрбээр \”World Masters\”-д завсаргүй дөрөв түрүүлж буй дэлхийн анхны бөх болж байна.Тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Г.Хэрлэн түрүүлж алтан медаль, эмэгтэйчүүдийн -48кг-д М.Уранцэцэг хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -60кг-д зодоглосон Д.Амартүвшин гавьяат хүрэль медаль тус тус хүртсэн юм.