Өнөөдрийн
байдлаар хоёр аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа
талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 11 дүгээр сарын 18-ний өдөр шүлхий
өвчин оношлогдон, 123 өрхийн 1344 толгой үхэр өвчилж, устгалд хамруулан, хорио
цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мандал сумын хэмжээнд 29526 мал,
амьтанг эхний болон давтан вакцинжуулалтад хамруулж дуусчээ. Энэ сарын 05-ний
өдрөөс хойш шинээр өвчилөл гарсан өрх бүртгэгдээгүй байна.
Мөн
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт энэ сарын 04-ний өдөр шүлхий
өвчин Багануур дүүргийн малчны үхэрт оношлогджээ. Нийт 69 үхрийг устгалд
хамруулан, ариутгал халдваргүйтгэл хийж хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж
байна. 2017 оны 12 сарын 02-ний өдрөөс хойш мал өвчлөөгүй байна.