Үзэгчдийн хүсэн хүлээсэн Оддын дайны
шинэ анги \”Star Wars: The Last Jedi” кино нээлтээ хийсэн эхний амралтын
өдрүүдэд тасалбар борлуулалтаас 450 сая долларын орлого олжээ. Зөвхөн АНУ болон
Канадын Box Office жагсаалтаас
220 сая долларын ашиг олсноор тус кино Хойд Америкийн бүх цаг үеийн хамгийн
өндөр ашиг орлоготой кино жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа юм. 2015 онд
дэлгэцнээ гарсан \”Star Wars: The Force Awakens” анги нь нээлтээ хийсэн даруйдаа
248 сая доллар олж байжээ.
Харин жагсаалтад түүний араас 13 сая
долларын орлогоороо \”Ferdinand” инээдмийн хүүхэлдэйн кино багтсан байна. Box Office-ийн гуравдугаар
байрт Disney/Pixar нарын хамтарсан \”Coco” 10 сая долларын орлогоороо бичигджээ.
\”Star Wars: The Last Jedi” нь сансар
огторгуйн 40 жилийн түүхийг өгүүлсэн найм дахь кино бөгөөд киног Райн Жонсон
найруулсан юм. Киноны гол дүрүүд болох Люк Скайвокер болон Лэяа гүнж нарын
дүрийг жүжигчин Марк Хамилл, Керри Фишер нар бүтээсэн байна. Түүнчлэн киноны
өмнөх ангид тоглосон Дэйзи Ридлей, Жон Боеэга нар энэ ангид эргэн иржээ.